Үндсэн агуулга руу шилжих
Beelog Tech

Шийдлүүд

Аль хэдийн ажиллаж буй платформоос эхэлнэ.

Шийдэл бүр бодит талбайд ажиллаж буй технологийн суурьтай. 2019 оноос хойш 9+ төмөр замын станц, нэг платформ дээр 32 вендинг, 14 угаалгын машин ажиллаж байна. Байгаа технологийг танай тоног төхөөрөмж, тайлагналд тохируулснаар та эхний хувилбарын биш, тохируулгын зардал төлнө.

Ухаалаг вендинг платформ

Вендинг флотоо нэг самбараас, дата дээр удирдана.

Vend OS — манай вендинг платформ: машин доторх VendCore контроллер, флотын VendCloud программ хангамж, QPay QR төлбөр, борлуулалтын аналитик. Шинэ машинд ч, Retrofit иж бүрдлээр одоо байгаа машинд ч суурилна.

Хэнд тохирох вэ

Вендинг операторуудГарааны компаниудТББ, төсөл хэрэгжүүлэгчид

Дэлгэрэнгүй

Байгаль орчин, дэд бүтцийн хяналт

Замд гарахаас өмнө мэднэ.

Цаг агаар, үер, усны түвшин, дэд бүтцийн алсын хяналт: нарны тэжээлтэй, −40°C-т ажилладаг станцууд. Дохиоллын дүрэм ажиллахад хариуцсан жижүүрт SMS, Telegram мэдэгдэл 2 минут хүрэхгүй хугацаанд очно.

Хэнд тохирох вэ

Аж үйлдвэр, дэд бүтэцУул уурхай, логистикХөдөө аж ахуйБайгаль орчны байгууллагууд

Дэлгэрэнгүй

Захиалгат IoT хөгжүүлэлт

Таны санаа, манай инженерчлэл — нэг бүрэн бүтээгдэхүүн.

Судалгаа, PCB дизайн, firmware, клауд программ хангамжийг нэг баг хийнэ. 2017 оноос хойш 350 гаруй эх загвар, 70 гаруй төхөөрөмж, системийг ингэж бүтээсэн.

Хэнд тохирох вэ

Гарааны компаниудR&D баггүй компаниудТББ, төсөл хэрэгжүүлэгчид

Дэлгэрэнгүй

Тоног төхөөрөмжийн шинэчлэл

Байгаа машинаа солилгүй шинэчилнэ.

Одоо ашиглаж буй машиндаа контроллер, мэдрэгч, төлбөрийн систем, телеметри нэмнэ. Тоног төхөөрөмжөө алсаас удирдаж, дата дээр суурилж шийдвэр гаргана.

Хэнд тохирох вэ

Аж үйлдвэр, дэд бүтэцУул уурхай, логистикВендинг операторууд

Дэлгэрэнгүй

Тоо баримт

Ажиллаж буй системүүдийн үзүүлэлт.

350+
хөгжүүлсэн эх загвар
70+
нийлүүлсэн төхөөрөмж, систем
99.5%
төмөр замын станцын uptime
46,000+
платформ дээрх гүйлгээ
29+
бэлэн мөнгөгүй вендингийн цэг

Эдгээр нь төмөр зам, худалдаа, нийтийн орчинд жилийн турш ажиллаж буй системүүдийн бодит тоо.

Аль шийдэл танд тохирохыг хамтдаа тодорхойлъё.

Ямар тоног төхөөрөмжтэй, юуг нь мэдэх шаардлагатайгаа бичээрэй. Аль платформ тохирохыг, эсвэл захиалгат хөгжүүлэлт илүү зөв эсэхийг шууд хэлье.