Төхөөрөмжөөс клауд хүртэл
Электроник, firmware, клауд, аппыг нэг архитектур дээр ижил инженерүүд хийнэ. Ямар нэг зүйл эвдэрвэл өөр хэн рүү ч залгах шаардлагагүй.
Нэвтрүүлэлтийн туршлага
Манай системүүд 2019 оноос хойш төмөр зам, гүний худаг, худалдааны талбайд Монголын өвлийг давж ажиллаж байна.
Монголын нөхцөлд зориулсан дизайн
−40°C, нарны тэжээл, тасалдалтай сүлжээ — лабораторид биш, талбайд батлагдсан шийдэл.
Дотоод эх загвар угсралт
PCB-г дотооддоо зурж, firmware-ийг өөрсдөө бичдэг тул санаанаас ажиллах эх загвар хүртэлх зам богино.
Эхний хувилбараар зогсдоггүй
Нэвтрүүлсний дараа хяналт, шинэчлэл, дараагийн хувилбарын хөгжүүлэлт үргэлжилнэ.
Бизнес талаас нь шийддэг
Технологийн сонголтыг зардал, засвар, өгөөж талаас нь тунгааж санал болгоно.