Үндсэн агуулга руу шилжих
Beelog Tech

Ухаалаг вендинг

BEEV ухаалаг вендинг платформ

VendCore контроллер, VendCloud SaaS дээр суурилсан бэлэн мөнгөгүй вендинг платформ: 32 машин, 46,000+ гүйлгээ, QPay төлбөр, и-баримт автоматаар.

Холбогдсон вендинг машины инженерийн зураг — төлбөрийн терминал, VendCore контроллер, үүрэн холболт, клауд
32
вендинг машин
46,000+
гүйлгээ
6
киоскийн хэл

Нөхцөл

BEEV эхлэх үед вендинг машин Улаанбаатарт олноор гарч эхэлсэн ч ихэнх нь бэлэн мөнгөөр ажилладаг, эзэн нь очиж үзэхээс нааш төлөв нь мэдэгддэггүй тоног төхөөрөмж байв. Сүлжээг очилтоор биш, дата дээр тулгуурлан ажиллуулах арга хэрэгтэй болсон.

Асуудал

Оператор машин бүр дээр очиж байж борлуулалт, үлдэгдэл, гэмтлээ мэддэг байсан нь цаг, логистикийн их зардал үүсгэж байв. Машин чимээгүй зогссон тохиолдолд хэдэн өдрийн борлуулалт алдагдана. QR төлбөр, автомат баримт гэх хэрэглэгчийн хүлээлтийг уламжлалт машин хангаж чадахгүй байв.

Шийдэл

BEEV сүлжээ манай вендинг платформ Vend OS дээр ажилладаг: машин бүрд VendCore контроллер, флотод VendCloud программ хангамж. VendCore машин дотор сууж, мотор, цоож, олголт баталгаажуулах (drop) мэдрэгч, температурын мэдрэгчийг удирдаад 4G-ээр QPay-тэй харилцана. Худалдаа бүр VendCloud дээр төлбөр · олголт · баталгаажуулалт · үлдэгдэл шинэчлэх · тайлан болж бүртгэгдэж, Pro багцад и-баримт автоматаар үүснэ. Дээр нь буцаалт, динамик үнэ, идэвхгүй дэлгэцийн зар ажиллана. Киоскийн интерфэйс 6 хэлтэй, тайлангаа Excel-ээр татаж, API-гаар холбоно.

Нэвтрүүлэлт

Платформ 2023 онд улсын хэмжээнд нэвтэрч, өнөөдөр 32 вендинг машин холбогдоод байна. Шинэ машинаас гадна Retrofit, MiniVend, Fridge/Locker иж бүрдлээр байгаа машиныг холбоно.

Үр дүн

Платформ дээр вендинг, угаалгын машин хамтдаа 46,000+ гүйлгээ хийж, оператор флотоо очилгүйгээр удирддаг болсон. 30 секундын heartbeat, офлайн үед борлуулалт хаах, бараа гараагүй бол автоматаар буцаан олгох, давхар төлбөрөөс хамгаалах дүрмүүд хэрэглэгчийн итгэлийг хамгаалдаг. Гэмтлийг хэрэглэгч мэдэхээс өмнө оператор дохиолол авдаг.

Технологи

ESP32-S3MDB / Modbus4G / Wi-FiQPayeBarimtOTA updatesVendCloud SaaS

Төлөвийг нь мэдэхгүй машинуудтай юу?

Машиныхаа загвар, тоог бичээрэй. Танай флотод VendCore иж бүрдэл, VendCloud багц хэд болохыг хэлье.