Тоног төхөөрөмжийн шинэчлэл
Ажиллаж буй машинаа солихгүйгээр холбоно.
Beelog Tech нь ашиглаж буй тоног төхөөрөмжид контроллер, мэдрэгч, бэлэн мөнгөгүй төлбөр, телеметри нэмж, ашиглалтын хугацааг уртасган, солих зардлыг бууруулна. Танай машин үндсэн үүргээ үргэлжлүүлнэ — харин төлөв, ашиглалт, алдаа, орлогыг төвөөс харах, удирдах боломжтой болно. Машинаа шалгахаар очих шаардлагагүй болно.
Яагаад шинэчлэх вэ
Байгаа хөрөнгөө хамгаалж, хяналт, дата, автоматжуулалт нэмнэ.
Ажиллаж буй машин бол хөрөнгө
Ажлаа хийж байгаа машиныг зөвхөн хяналт, бэлэн мөнгөгүй төлбөрийн боломж дутуу гэж солих нь ихэнхдээ үндэслэлгүй. Дутуу байгааг нь нэмэхэд л болно.
Шинэчлэл нь солихоос хямд
VendCore иж бүрдэл 450,000₮-оос эхэлнэ. Харьцуулах зүйл нь QPay ч авч чаддаггүй шинэ машины үнэ.
Алхам алхмаар нэвтрүүлнэ
Эхлээд нэг машин дээр туршиж, үр дүнг баталгаажуулаад дараа нь флотдоо өргөжүүлнэ. Суурилуулалтыг танай үйл ажиллагааны хуваарьт тааруулж төлөвлөнө.
Юу нэмэх вэ
Нэмэх зүйл бүр нэг архитектурт багтана.
Хэрэгцээнээсээ хамаараад аль нэгийг нь, эсвэл бүгдийг нь сонгоно.
- КонтроллерESP32-S3, STM32 суурьтай удирдлагын хавтанг машины одоогийн хэлхээнд тохируулан суулгана.
- МэдрэгчТемператур, цоож, мотор, олголт баталгаажуулах (drop) мэдрэгч машины төлөвийг харуулна.
- ТөлбөрQPay QR (и-баримт автоматаар), MDB/POS-оор банкны карт, NFC урьдчилсан төлбөрт карт. Гурвуулаа MDB, Modbus, RS485 интерфэйсээр холбогдоно.
- ТелеметриМашины төлөв, борлуулалт, алдааны датаг 4G эсвэл Wi-Fi-гаар клауд руу тасралтгүй дамжуулна.
- СамбарБүх машинаа нэг хяналтын самбараас харж, дохиолол, тайлангаа автоматаар авна.
- RS485/ModbusТанд аль хэдийн байгаа үйлдвэрлэлийн мэдрэгч, тоолуурыг шууд уншина — сольж хаях шаардлагагүй.
Өмнө ба дараа
Гар ажиллагаанаас холбогдсон ажиллагаа хүртэл.
Машин хэвээрээ. Өдөр тутмын ажиллагаа өөр.
Өмнө
Гар ажиллагаа
- Машины төлөвийг очиж үзтэл мэдэхгүй.
- Бэлэн мөнгийг гараар цуглуулж, тоолж, тайлагнана.
- Гэмтлийг ихэвчлэн хэрэглэгч эхэлж олж мэддэг.
- Үлдэгдлийг таамгаар нөхөж, дутагдах нь бий.
- Тайланг гараар нэгтгэнэ.
Дараа
Холбогдсон ажиллагаа
- Машин бүрийн төлөв, борлуулалт самбар дээр бодит цагт харагдана.
- Төлбөр QPay, картаар — и-баримт автоматаар үүснэ.
- Машин офлайн болмогц хэрэглэгчээс өмнө танд дохиолол ирнэ.
- Үлдэгдэл алсаас харагдаж, очих аяллаа оновчтой төлөвлөнө.
- Тайлан платформоос автоматаар гарна.
Бодит жишээ
Retrofit иж бүрдэл хуучин вендинг машиныг холбоно.
Vend OS — манай вендинг платформ: машин доторх VendCore контроллер, флотын VendCloud программ хангамж. Retrofit иж бүрдлийн ESP32-S3 контроллер машинтай MDB эсвэл Modbus протоколоор холбогдож, төлбөр → олголт → drop мэдрэгчээр баталгаажуулах → үлдэгдэл шинэчлэх → тайлагнах бүтэн циклийг гүйцэтгэнэ. Юу ч олгогдоогүй бол төлбөрийг автоматаар буцааж, давхар төлбөрөөс хамгаална.
32
холбогдсон вендинг машин
29+
бэлэн мөнгөгүй байршил
46,000+
платформ дээрх гүйлгээ
450,000₮
иж бүрдлийн доод үнэ (нэг удаагийн)
46,000+ гүйлгээ бол вендинг болон угаалгын машиныг хамтад нь тооцсон платформын нийт үзүүлэлт.
Retrofit хэрхэн ажилладаг вэ
Хуучин вендинг машин таван алхмаар VendCloud-д холбогдох дүрслэл.
Хэрэгжүүлсэн төслүүд
Бидний бүтээгээгүй машинууд, одоо манай самбар дээр.
Шинэчлэлийн ажил бидний өөрсдийн төхөөрөмжөөр хязгаарлагддаггүй.
Угаалгын машины контроллер
Ашиглаж байсан угаалгын машинуудад контроллер суулгаж, төлбөр, телеметрийг клауд платформд холбосон. Өнөөдөр 14 угаалгын машин вендинг машинуудтай нэг платформ дээр ажиллаж, төлөв, орлого нь самбараас харагдаж байна.
Танд байгаа мэдрэгчийг унших
Үйлдвэрлэлийн мэдрэгч, тоолуур тань RS485/Modbus дэмждэг бол шинийг худалдаж авах шаардлагагүй. Байгааг нь уншиж, датаг самбарт гаргаад, босго болон гажилт илрүүлэх (STUCK/SPIKE/DROP) дохиоллын дүрэм тохируулна.
Холбосны дараа
Холбосноор ажил дуусахгүй.
Холбогдсон машин бүрд урт хугацааны үйлчилгээ дагалдана.
Алсын оношилгоо
Асуудлыг хүн явуулахаас өмнө оношилно — дэмий аялал цөөрнө.
OTA шинэчлэл
Firmware засвар, шинэ боломжийг бүх машинд алсаас суулгана.
Дохиолол
Telegram, SMS, webhook, апп доторх мэдэгдлээр асуудлыг цаг алдалгүй мэднэ.
Дата тасалдахгүй
Сүлжээ тасарсан ч төхөөрөмж 30 хүртэл хоногийн датаг дотроо хадгалж, холбогдмогц илгээнэ.
Эхлээд аль машиныг холбох вэ?
Үйлдвэрлэгч, загвар, юу мэдээлэх ёстойг нь бичээрэй. Холбож болох эсэх, хэд болохыг хэлье.