Дэд бүтцийн хяналт
Төмөр замын цаг уур, үерийн хяналтын станцууд
1,000 км төмөр замын дагуух 9+ автомат станц аюултай цаг агаарын нөхцөлийг тасралтгүй хэмжиж, 2 минут хүрэхгүй хугацаанд жижүүрийн албанд дохиолол илгээдэг.

- 9+
- хяналтын станц
- 99.5%
- төмөр замын станцын uptime
- <2
- минутад дохиолол хүрнэ
Нөхцөл
Монголын төмөр зам хүн ам сийрэг, эрс тэс уур амьсгалтай нутгаар 1,000 км орчим үргэлжилдэг. Хүчтэй салхи, гэнэтийн үер, огцом хүйтрэлт галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй байдалд шууд нөлөөлдөг ч зам дагуу бодит цагийн хэмжилт хомс байсан. 2019 онд Beelog Tech төмөр замын цаг уурын станцын төслийг гэрээгээр хэрэгжүүлж эхэлсэн.
Асуудал
Оператор шугамын дагуух бодит цагийн хэмжилтгүйгээр алсын урьдчилсан мэдээ, утсаар ирсэн мэдээнд тулгуурлан шийдвэр гаргаж байв. Аюултай нөхцөл үүссэнийг цаг тухайд нь мэдэхгүй бол хөдөлгөөний аюулгүй байдал ч, хуваарь ч хохирно. Станцууд цахилгааны шугамгүй, сүлжээ тасалдалтай алслагдсан цэгүүдэд өвөл, зунгүй бие даан ажиллах ёстой байсан.
Шийдэл
Бид арван хоёрдугаар сарын нарны гэрлээр тооцсон нарны тэжээл, тэгээс доош температурт цэнэглэгддэг батарей, аянгын хамгаалалт бүхий бие даасан станц хөгжүүлсэн. Дата үүрэн сүлжээгээр Beelog-ийн телеметрийн платформ (tz.beelog.tech) руу дамжиж, 75 дохиоллын дүрэм босго болон STUCK/SPIKE/DROP гажилт илрүүлэгчээр хянагддаг. Дохиолол операторт SMS-ээр, жижүүрийн Telegram сувагт шууд очдог. Сүлжээ тасарсан үед станц 30 хоногийн датаг дотооддоо хадгалж (store-and-forward), холболт сэргэхэд нөхөж илгээдэг тул цоорхой үлддэггүй.
Нэвтрүүлэлт
9+ станц 1,000 км замын дагуу суурилагдаж, −40°C-ийн хүйтэнд ажиллагаагаа баталсан. Суурилуулалт, тохиргоо, алсын оношилгоо, шинэчлэлийг Beelog Tech-ийн баг бүрэн хариуцан ажиллаж байна.
Үр дүн
Аюултай нөхцөл үүссэнээс хойш 2 минут хүрэхгүй хугацаанд жижүүр мэдээлэл авдаг болсноор шийдвэр таамаг биш, хэмжилт дээр суурилдаг болсон. Систем 2019 оноос хойш 99.5%-ийн uptime-тай ажиллаж, төмөр замын хөдөлгөөний аюулгүй байдлын өдөр тутмын хэрэгсэл болсон.
Технологи
Өвөл хүрч очих боломжгүй цэг байна уу?
Хаана байгааг, юу хэмжих ёстойг бидэнд хэлээрэй. Манай станцууд 2019 оноос хойш −40°C-т ажиллаж байна.