Захиалгат IoT хөгжүүлэлт
Сав хүлээн авах (reverse vending) машин
Хэрэглэсэн савыг хүлээн авч, хийсэн савыг таньж, дүүргэлтийн түвшнээ мэдээлдэг машин. Цуглуулалтын ачилтыг дүүргэлтийн дата дээр төлөвлөнө.
- MQTT
- телеметри
- 4G
- холболт
- OTA
- алсын шинэчлэл
Нөхцөл
Дахин боловсруулалтын эхний бөгөөд хамгийн хүнд алхам нь савыг эргүүлэн цуглуулах явдал. Хүн ажиллуулахгүйгээр сав хүлээн авдаг автомат цэг байвал цуглуулалтыг өргөжүүлэх боломж нээгдэнэ.
Асуудал
Сав хүлээн авах машин энгийн вендингээс огт өөр сорилттой: хийсэн савыг таньж хүлээн авах, буруу ашиглалтаас хамгаалах, савны дүүргэлтээ хянах, цуглуулах логистикоо төвтэй уялдуулах шаардлагатай. Эдгээрийг механик, мэдрэгч, программ хангамжийн нэгдсэн шийдэлгүйгээр хийх боломжгүй.
Шийдэл
Beelog Tech машины механик интеграц, хүлээн авсан савыг баталгаажуулах мэдрэгчийн систем, контроллерын firmware-ийг бүрэн хөгжүүлж, төхөөрөмжийг Beelog-ийн телеметрийн платформ (tz.beelog.tech) руу холбосон. Дүүргэлтийн түвшин, төлөв, дохиолол хяналтын самбарт харагдаж, цуглуулалтын логистикийг датагаар төлөвлөх боломж бүрдсэн.
Нэвтрүүлэлт
Эх загварыг суурилуулахаас өмнө лабораторид болон бодит нөхцөлд туршсан. Машинууд 4G-ээр платформ руу мэдээлж, firmware-ээ агаараар шинэчилдэг.
Үр дүн
Сав цуглуулалт дататай процесс болсон: юу буцаж ирсэн, хаанаас, аль машин дүүрч хоослох цаг болсон нь харагдана. Дүүргэлтийн дата дээр суурилсан ачилт илүү цөөн, оновчтой рейс хийх нөхцөлийг бүрдүүлдэг. Энэ төсөл вендинг платформын технологийг дахин боловсруулалт гэсэн шинэ салбарт хэрэглэж болохыг харуулсан.
Технологи
Одоо байхгүй зүйлийг бүтээх гэж байна уу?
Юу хийх ёстойг нь тайлбарлаарай. Эхний эх загварт юу шаардагдахыг хэлье.