Үндсэн агуулга руу шилжих
Beelog Tech

Байгаль орчны хяналт

Гүний худгийн алсын хяналт

Алслагдсан худгуудын гүний усны түвшнийг нарны тэжээлтэй төхөөрөмж тасралтгүй хэмждэг: −40°C-ийн өвөл, сүлжээний тасалдлыг давж 2021 оноос ажиллаж байна.

2021
оноос ажиллаж байна
30
хоногийн дотоод буфер
−40°C
ажиллах температур

Нөхцөл

Гүний усны худгууд суурин газраас хол, цахилгааны шугамгүй, сүлжээний хамралт тогтворгүй нутагт байрладаг. Гэтэл усны нөөц, худгийн ажиллагааны талаар шийдвэр гаргахад дата хэрэгтэй.

Асуудал

Худаг бүрийг очиж шалгах нь урт аялал, өндөр зардал болдог бөгөөд хоёр очилтын хооронд юу болсон нь мэдэгддэггүй. Өвлийн −40°C хүйтэн, сүлжээний тасалдал энгийн төхөөрөмжийн дата цуглуулалтад цоорхой үүсгэдэг.

Шийдэл

Бид нарны тэжээлтэй, тэгээс доош температурт цэнэглэгддэг батарейтай бие даасан хяналтын төхөөрөмж хөгжүүлж, гүний усны түвшин, төхөөрөмжийн төлөвийн датаг үүрэн сүлжээгээр Beelog-ийн телеметрийн платформ (tz.beelog.tech) руу дамжуулсан. Сүлжээ тасарвал төхөөрөмж 30 хүртэл хоногийн датаг дотооддоо хадгалж (store-and-forward), холболт сэргэхэд нөхөж илгээдэг тул дата алдагддаггүй. Босго болон STUCK/SPIKE/DROP гажилт илрүүлэгч хэвийн бус байдлыг автоматаар мэдэгддэг.

Нэвтрүүлэлт

Систем 2021 онд нэвтэрч, алслагдсан цэгүүдэд өвөл, зунгүй ажиллаж байна. −40°C-т ажиллахаар туршсан бүрдэл хэсгүүд, аянгын хамгаалалт стандартаар суурилагддаг.

Үр дүн

Худгийн датаг очилгүйгээр, тасралтгүй авдаг болсноор шалгалтын рейс цөөрч, шийдвэр таамаг биш хэмжилтэд суурилдаг болсон. Дата цоорхойгүй ажиллагаа нь сүлжээний тасалдалтай нөхцөлд ч бүрэн түүхэн дата бүрдүүлдэг. Тэр дата нь байгаль орчны тайлагналд шууд ашиглагдана.

Технологи

Solar powerCold-charging batteriesEC200U modemMQTTStore-and-forward buffer

Долоо хоног бүр очих боломжгүй газраас хэмжилт хэрэгтэй юу?

Юуг, хаана хэмжихээ хэлээрэй. Манай төхөөрөмжүүд 2021 оноос −40°C-ийн өвлийг давж мэдээлсээр байна.